Сүйрсэн онгоцны их биеийг илрүүлжээ

2015 оны 11 сарын 2

Фото: Amr Nabil / AP

 

«Когалымавиа» компанийн Airbus A321 агаарын хөлөг Египетэд сүйрсэн газар хүрэлцэн очсон Оросын аврагчдын баг онгоцны их биеийн том хэсгийг илрүүллээ гэж Онцгой байдлын яам мэдээлэв.

 

Одоо Синайн хойгийн ослын газарт эрэл хайгуулын ажиллагаа ид явагдаж байна. Оросын аврагчид Египетийн аврагчдын багтай хамтран ажиллаж байгаа ажээ. ОБЯ-ны төлөөлөгчийн хэлснээр онгоцны их бие унасан газрын дэргэд аврагчдын ажиллагаа явагдаж, эрлийн бүсийг 20 кв.км болгон тэлсэн байна.

 

Ослын газар хүрэлсэн очсон шуурхай хэсгийнхэн тасралтгүй ажиллах бүхий л хэрэгсэл, нөхцлөөр хангагдсан гэж Онцгой байдлын яамны орлогч тэргүүн Владимир Степанов мэдээлэв. Оросын аврагчдын бүлэг бие даан долоо хоног дангаараа ажиллах чадвартай ажээ. Оросын ОБЯ ослын район сансрын зургийг тараасан байв. Тэнд онгоц унасан газар, аврагчдын байрлал зэргийг тэмдэглэсэн байна.

 

 

Фото: РИА Новости

 

Синайн хойгийн ослын газарт ням гаригийн өглөө Каир хотоос «Центроспас» отряд, «Лидер» төвийн 100 мэргэжилтнүүд хүрэлцэн очсон байв. Тэд Airbus A321 сүйрсэн газар лагериа байгуулан эрэлийн ажиллагааг эхлүүлжээ.

 

“Росавиация” ба Улс хоорондын нисэхийн хорооны (МАК) урьдчилсан мэдээгээр, агаарын хөлөг маш өндөрт задарч унажээ. Онгоцны сэг 20 кв.км-т цацагдсан байлаа. Мөн онгоц агаарт шатсан гэх хувилбар яригдаж байна.

 

«Когалымавиа» компанийн Airbus A321 баасан гаригийн москвагийн цагаар 06:51-дЕгипетийн Шарм-эль-Шейх амралтын бүсээс хөөрч Санкт-Петербургийн чиглэлд ниссэн юм. Москвагийн цагаар 07:14-д онгоцтой холбоо тасарсан байлаа. Агаарын хөлөг Синайн хойгийн хойд хэсэгт унасан байв. Түүнд явсан 217 зорчигч тэдний тоонд 25 хүүхэд оролцсон 214 орос иргэд мөн багийн долоон гишүүн бүгд амь үрэгджээ.

 

 

 

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна