О.Ханбаатарын хэргийг прокурорт шилжүүлжээ

2015 оны 11 сарын 2

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч О.Ханбаатар нь ажилтан болох 25 настай бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачин хаясан талаар хэвлэлээр цацагдсан. Тэгвэл уг хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст шалган мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Хохирогч Б-гийн биеийн байдал дээрдсэн хэдий ч дахин хоёр хагалгаанд орох гэнэ. Тэрбээр давсаг, савны хагалгаанд орохоор болсон байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна