Ази тивийн футзалын тэмцээнд хоёрхон улс түрүүлсэн байдаг

2015 оны 11 сарын 2

Футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх Зүүн бүсийн тэмцээн 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Зүүн бүсэд Монгол, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, ХонгКонгийн багууд багтсан-


1999 онд анх хөшгөө нээж байсан Ази тивийн футзалын АШТ ийнхүү 14 дэх удаагийн тэмцээнээ ирэх 2016 онд Узбекистанд улсад зохион байгуулахаар болсон билээ. Хамгийн анх 1999 онд Малайз улс өөрийн эх орондоо зохион байгуулж улмаар Ираны баг түрүүлж байснаас хойш ийнхүү 16 жилийн хугацаанд 13 тэмцээн зохион байгуулагдахад Иран улс 10 удаа түрүүлж харин Японы шигшээ баг ердөө гурван удаа түрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл шар тивийн футзалын тэмцээнд хоёрхон улс аваргалж цомыг атгаад байгаа нь хачирхалтай.

1999 оноос эхлэн тус тэмцээн жил бүр уламжлал болгон зохиогдож харин 2008 оныг дуусгаад хоёр жилд нэг удаа явагдах болсоноос хойш энэхүү тэмцээний чанар чансаа өсөж түүнийгээ дагаад нэр хүнд ч дээгүүр бичигдэх болсон. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг хамгийн анх Малайз улс авч үүний дараачаар Тайланд, Иран Индонез зэрэг орнууд зохион байгуулж байлаа. Тэгвэл Узбекистан улс тус тэмцээнийг сүүлийн 10 жилийн дотор ийнхүү гурав дахь удаагаа хүлээн авахад бэлэн болжээ.  Өмнө 2006 онд анх Узбекистан улсад зохиогдоход Япон улс түрүүлж ази тивийн футзалын анхны аварга гэсэн цолоо хүртсэнээс гадна тасралтгүй 7 удаа түрүүлээд байсан Ираны багийн амжилтыг зогсоож байлаа. Харин 2010 онд тус нутагт Иран түрүүлж Япон улсаас хариугаа авж байсан түүхтэй. Тэгэхээр энэ удаа тус 2 багийн хооронд өрсөлдөөн гарах уу? , эсвэл шинэ аварга төрөх үү ?  гээд маш олон асуултууд яригдаж эхэлнэ.  

Монгол улсын футзалын шигшээ баг өмнө нь 2012 онд түүхэндээ анх удаа тус тэмцээний хэсгийн урьдчилсан шатны тэмцээнд оролцож байсан бөгөөд ийнхүү түүхэндээ хоёр дахь удаагаа тус тэмцээнд хөл тавихад бэлэн болоод байна. Гэхдээ энэ удаа бид бүхэн Азийн зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудыг өөрийн эх орондоо хүлээн авч байгаа нь том давуу тал юм. Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэхүү хэсгийн урьдчилсан шатны тоглолтуудыг зохион байгуулах эрхийг Азийн Хөлбөмбөгийн Холбооноос авж чадсан билээ. 11 дүгээр сарын 14-19 өдрүүдэд тус тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд явагдах бөгөөд ердөө 14 хоногийн дараа бид тивдээ дээгүүрт бичигдэх Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, ХонгКонгийн багуудтай өрсөлдөнө.

ЭХ СУРВАЛЖ:www.the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна