Өсвөрийн волейболчид Говьсүмбэрт цугларлаа

2015 оны 11 сарын 2

Сэтгүүлч:
Говьсүмбэр

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит волейболын өсвөрийн (15-16 нас) Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр/11.03/ Говьсүмбэр аймгийн БТСГ-т эхэллээ. Энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн эрэгтэй 36, эмэгтэй 39, нийт 75 багийн тамирчид өрсөлдөж байна.

Дашрамд дуулгахад, 15-16 насны өсвөрийн УАШТ өнгөрсөн онд Дундговь аймагт болоход 41 багийн 450 гаруй тамирчид өрсөлджээ. Хөвгүүдээс Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай "Сэлэнгэ Номголжин" баг түрүүлж, Д.Солонго дасгалжуулагчтай "Хасумегастарс", Х.Ренцэн дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Охидын багуудаас алтан медалийг Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн баг авсан бол М.Гаамаа дасгалжуулагчтай Дундговь аймаг, С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай ХХЕГ-ын "Хилчин" багууд мөнгө, хүрэл медалийг хүртэж байсан байна.

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна