Автозахуудыг хүчээр нүүлгэж эхэлжээ

2015 оны 11 сарын 2

Нийслэлийн засаг даргын А980 тоот захирамжийн дагуу авто худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байсан долоон захыг хүчээр татан буулгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд вокзалын ард байрлах “Мянган машины авто худалдаа”-г УБТЗ -ын хамгаалалтын албаны цэрэгжилтийн зохион байгуулалттай алба хаагчид хүчээр буулгаж, захыг битүүмжилсэн аж. Харин ням гаригийн орой цагдаагийн албан хаагчид "Цирк"-ийн хажуу дахь автомашин худалдаалагчдыг хүчээр тараажээ. Эдгээр авто худалдаа эрхлэгчид яг одоо вокзалын хойно байрлах 1000 машины зогсоолд эсэргүүцлээ илэрхийлэн жагсч эхэлжээ.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна