Тайлор Свифт дууны үг хулгайлсан уу?

2015 оны 11 сарын 2

Поп Тайлор Свифтийг Америкийн “R&B” дуучин Жессе Брахам дууны үг хулгайлсан хэргээр шүүхэд өгч 42 сая ам.долларыг нэхэмжилж байна. Жессе Брахам 2014 онд хит болсон “Shake It Off” дууны дахилтны бадагийг зохиосон хэмээжээ. Тэрээр уг дууны үгийг 2013 онд “Haters Gone Hate” нэртэйгээр зохиосон аж.

Жессе Брахам нөхөн төлбөрөөс гадна “Shake It Off” дууны үгийг зохиогчид өөрийн нэрээ нэмж бичүүлэх хүсэлтэй байгаа аж. Одоогоор энэ асуудлаар Тайлор Свифтийн зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Тайлор Свифтийн “Shake It Off” дуу Их Британийн чартыг тэргүүлж, олон улсын хит парадад дээгүүр бичигдэж байсан юм. Түүнчлэн “YouTube” сайтад Shake It Off” дууны клип 1.1 тэрбум удаа хандалт авсан байна.

Өмнө нь 2013 онд Тайлор Свифт болон  Америкийн радио хөтлөгч нар нэгнийхээ эсрэг шүүхэд зарга мэдүүлж байсан юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна