Жүжигчин Б.Баярмаа мисс болж байгаагүй

2015 оны 11 сарын 2

“Мойлхон”, “Ийм нэгэн дурлал”, “Дэлхийд дурласан сар”, “Хайрын эрэлд”, “Хуримын сюрприз” гээд олон кинонд тоглосон жүжигчин Б.Баярмааг хэвлэлүүд янз бүрээр бичдэг. Түүнийг Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзэн болж байсан гэсэн мэдээлэл гарч байсан.

Мөн УДЭТ-т ажилд орохоор сэтгэл шулуудаад байхад нь нэгэн найруулагч өвөр түрийдээ орох санал тавьсан учраас больсон. Хэцүү газар гэх мэтээр ярьсан талаар ч мэдээлэл тарсан байдаг. Тэгвэл саяхан жүжигчин бүсгүй “Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгт оролцохдоо энэ мэт үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийг ялгаж, салгасан байна.

Тэрбээр Багануур дүүрэгт хэзээ ч миссийн тэмцээнд оролцож байгаагүй аж. Харин миссийн тэмцээнд оролцож байгаа охидыг ямар гоё юм бэ гэж бодоод, үздэг байсан тухайгаа ярьсан юм. Мөн УДЭТ-т хэзээ ч ажилд орохоор шалгуулж байгаагүй гэдгээ ч хэлсэн юм. Харин тэрбээр Багануурт дунд сургуульд суралцаж байхдаа чамгүй бүжиглэдэг байсан гэдгээ ярьсан. Ямар ч байсан жүжигчин Б.Баярмаа мисс болж байгаагүй ажээ.

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна