Өргөдлийн байнгын хороонд 246 өргөдөл, гомдол иржээ

2015 оны 11 сарын 2

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байнгын хороонд 10 дугаар сард 246 өргөдөл ирсэн байна. Үүнээс Байгаль орчны яаманд тав, ГХЯ-нд хоёр, Сангийн яаманд хоёр, Хууль зүйн яаманд 33, Аж үйлдвэрийн яаманд гурав, Барилга хот байгуулалтын яаманд 13, БСШУ-ны яаманд 18, УУЯ-нд тав, Хөдөлмөрийн яаманд 17, ХАХНХЯ-нд 69, ХХААЯ-нд гурав, ЭМСЯ-нд долоо, ЭХЯ-нд хоёр өргөдөл ирсэн байна. Ирүүлсэн өргөдлийн ихэнхи нь сургалтын төлбөр олгох, орон сууц, гэр олгохыг хүссэн өргөдөл эзэлж байгаа аж. Түүнчлэн ажлын байранд зуучилж өгөхийг хүссэн, эмчлүүлэх хүсэлт тавьсан, шагнал урамшуулал хүссэн, донорын нийгмийн хангамж, урамшууллын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн өргөдөл их иржээ.

Мөн Халх голын сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид гэх1659 иргэнээс өргөдөл ирүүлсэн байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн сүүлээр Халх голд очиж ажиллах юм байна.

Өргөдлийн байнгын хорооны дарга “Шилэн дансаа хөтлөхгүй байна” гэсэн гомдол ирсэн. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод хандсан ч “Энэ долоо хоногт Ерөнхий сайд Шилэн дансаар мэдээлэл өгөх учраас би тайлбарламааргүй байна” гэсэн.

Энэ долоо хоногт даргын зөвлөлөөр сайд нарыг хэлэлцэх Байнгын хорооны тогтоол гаргах гэж байсан боловч хуваарьт оруулаагүй байсан. Гэхдээ горимын санал орж ирэх юм бол тухайн саналыг хэлэлцээд шууд арга хэмжээ авах боломжтой. Яагаад гэвэл бид хуулийн дагуу тайлбараа ирүүл гэхэд хуулийн хүрээнд ирээгүй байгаа учраас байнгын хороо хариуцлага тооцно.

Өргөдөл гомдлын дагуу Өргөдлийн байнгын хороон дээр тайлбараа ирүүлэхгүй бол хариуцлага тооцно.

Мөн Ерөнийлөгчийн бүрэн эрхэд хамаарах шалнал өгөх асуудлаар нэлээд олон өргөдөл гомдол ирсэн. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичиг өгсөн. Бас нэг зүйл хэлэхэд Өргөдлын байнгын хороонд Каплатай холбоотой гомдол ирсэн. Би тайлбар хүссэн. Ерөнхийлөгч маань тайлбараа ирүүлэхгүй байгаа. Ерөнхийлөгчид ч бас хууль үйлчилдэг гэдгийг ойлгуулъя. Яагаад тэр Капла гэдэг хүн одоо болтол татвараа төлдөггүй юм. УИХ Ерөнхийлөгчийн шийдвэрийн хүчингүй болгож болдог хуультай.  

Т.НОМИН

                         

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна