“Исламын улс” 12 хүүхдийг цаазалжээ

2015 оны 11 сарын 2

 

“Исламын улс” бүлэглэл Иракийн Мосул хот дахь сургуулилтын хуарангаас зугтахыг оролдсон 12 хүүхдийг цаазалсан байна. Мосул хотын зүүн захад орших аль-Салам сургуулилтын хуарангаас 12 хүүхэд зугтсаныг баривчилж, цаазалжээ.

 

Үүний зэрэгцээ Туркийн зүүн өмнөд мужийн Шанлыурфа мужид Сирийн хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэргийн “Исламын улс” бүлэглэл үйлдсэн байж болзошгүй байна. Сирийн “Аян Ватан” сонины орлогч эрхлэгч Ибрагим Абдулхадир, сурвалжлагч Фирза Хамди нарын толгойгүй цогцосыг түрээсийн өрөөнөөс нь олжээ. Тэд хоёул “Исламын улс” бүлэглэлийн хяналтанд буй Ракка хотоос зугтан ирсэн хэмээн Туркийн мэдээллийн агентлагт мэдээлжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: IRAQI NEWS, RUDAW

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна