Рок попын 4 өөр ертөнц хамтарчээ

2015 оны 11 сарын 2

Хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун монголын рок поп хөгжмийн урлагт зүтгэсээр 23 дахь жилдээ уран бүтээлээ амжилттай туурвиж байна. Энэ хугацаанд дуу хөгжмийн шинэ зохиол бичиж, хөгжмийн найруулгын ажлыг гүйцэтгэж, тайзны болон томоохон хэмжээний шоу тоглолтыг зохион байгуулан хамтлаг, дуучдын продюсэрээр ажилласаар байгаа. Тэгвэл энэ удаад өөрийн бие даасан тоглолтоо 11-р сарын 13, 14-нд хийхээр болсон байна.

Уран бүтээлийн анхны тайлан тоглолт гэдэг утгаараа “Халиуны ертөнц” GREATEST HITS LiVE хэмээн нэрийдэн тодотгож, өөрийн зохиосон хит дуу, хөгжмийн найруулга хийсэн шилдэг бүтээлүүдээ толилуулж, дотоод ертөнцөө үзэгч, сонсогчиддоо шинээр нээх нь ээ.

Харин тоглолтоосоо өмнө өөрийн хамгийн сүүлд зохиосон шинэ дуугаа сонсогчдын хүртээл болгох гэж байна. Н.Халиуны хөгжим, зохиолч Д.Төрмөнхийн шүлэг “Хайр хөглөх дуу”-г МУГЖ Х.Лхагвасүрэн, МУУГЗ Ц.Чулуунбат, МУГЖ Б.Дашдондог, “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан нарын сонирхолтой дуучид хамтран дуулжээ. “Скин” энтертайнмэнт дээр клипний зураг авалт хийгдэж дууссан бөгөөд тун удахгүй цацагдах юм байна.

Рок попын дөрвөн өөр eртөнц хөгжмийн зохиолчийн шинэ бас отгон дууг хэрхэн амилуулахыг харж хүлээх л үлдлээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна