Иргэдийн хүсэлтийн дагуу автобусны шинэ буудал байгуулжээ

2015 оны 11 сарын 2

Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын албанд иргэд холоос алхаж унаанд сууж байгаа талаараа санал хүсэлт ирүүлсэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Нийслэлийн тээврийн газарт уламжилсан. Ингэснээр Баянзүрх дүүргийн 21-р хорооны хажууд автобусны эцсийн буудал баригдаж “Мишээл Экспо - 21-р хороо” гэсэн 10 номерын автобусыг тус чиглэлд явуулж эхэлсэн байна.

Ингэснээр шинээр ашиглалтад орсон 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхчүүд нь өвлийн хүйтэнд дааруулалгүй автобусаар зөөх болсон. Мөн хорооны иргэд, их дээд сургуулийн оюутнууд автобусны буудлыг нэг буудлаар сунгасан нь “Иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, нийслэлээс хэрэгжүүлсэн сайн ажлуудын нэг боллоо ” хэмээн талархлаа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ДАРЬ-ЭХ, ЦАЙЗ ДАХЬ АЖЛЫН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна