Архины хордлогоор 23 хүн нас баржээ

2015 оны 11 сарын 2

Туркийн Истанбул хотод өнгөрсөн сарын сүүлчээс хойш хууль бусаар худалдаалагдаж байсан архи ууж хордох тохиолдол нэмэгдэх болжээ. Улмаар өчигдрийг хүртэл нийт 23 хүн нас барж, 15 хүний биеийн байдал туйлын муу байгаа гэнэ.

 

Хохирогчдын уусан архи нь Туркийн үндэсний брэнд аж. Тус улсын  Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр метанол архинд зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байсан нь хүний амь насанд ноцтой хохирол учруулсан байна.

 

Хууль хяналтын байгууллагынхан хууль бусаар уг архийг худалдан борлуулсан хэргээр 14 хүнийг баривчилж, хэдэн мянган ширхэг архийг хураан авчээ. Орон нутгийн мэдээллийн агентлагуудын дамжуулсанаар сэжигтнүүдийн нэг нь мөрдөн шалгалтын явцад Рака архийг хийх үед хэрэглэх Этоналийн спиртийг авах үедээ андуурч метанолийн спирт худалсан авсан байсан тухай ярьсан байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр архинд хордож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 86 болтлоо нэмэгджээ.

 

Б.ДАВАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна