Долоон ихэр хүүхэд нэг сургуульд явдаг гэнэ

2015 оны 11 сарын 2

 

Гондурас улсад 23 ихэр хүүхэд нэг сургуульд сурах тохиолдол байдаг гэнэ. Бүр нэг үеийн хүүхдүүд учир багш нар нь хооронд нь ялгахгүй төвөгтэй байдал үүсдэг аж. Тэгвэл сүүлийн үед Их Британид ч мөн  долоон ихэр хүүхэд нэг сургуульд явдаг тухай мэдээлэл барууны олон сайтуудад гарч эхэллээ.

 

Долоо, найман настай долоон ихэр хүүхдийн дөрөв нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй, эмэгтэй, нэг нь эрэгтэй ихрүүд бөгөөд энэ оны есдүгээр сард тэд бага сургуулийн гуравдугаар ангид элсэн орсон байна. Сургуулийн захирал Луйз “Үнэнийг хэлэхэд хачирхалтай байдал үүсээд байна. Ийм олон ихэр хүүхдийг нэг сургуульд сурч буй нь  ер бусын тохиолдол” хэмээн ярьжээ.

 

Б.ДАВАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна