ДАШТ: Б.Мөнгөнзул тэргүүлж эхэллээ

2015 оны 11 сарын 2

Грекийн Порто Каррас хотноо явагдаж буй өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд дөрвөн өргийн тоглолт үлдлээ.

Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдөж байгаагаас 7 тавилын дараах байдлаар охидын 10 хүртэлх насанд Б.Мөнгөнзул 6,5 оноотой тэргүүлж эхэлсэн бол дэлхийн аварга Д.Мөнхзул 6,0 оноогоор гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.

Мөн хөвгүүдийн найман насанд Б.Энхсаран 5,5 оноогоор гуравт, 10 хүртэлх насанд Е.Төгстөмөр 9, Г.Амартүвшин 11, С.Чингүүн 18, охидын 18 насанд Ү.Үүрийнтуяа 5.0 оноогоор тавдугаар байрт жагсаж эхэллээ. Өнөөдөр наймдугаар тавил болно.

10 хүртэлх насанд Б.Мөнгөнзул тэргүүлж эхэллээ.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр FIDE-ийн сургуулиудад шатар дэлгэрүүлэх комиссийн нарийн бичгийн хувиар ДАШТ-ий үеэр семинар зохион байгуулжээ.

Өсвөрийн шатарчдын Дэлхийн аваргад манай улсаас нийт 162 тамирчин оролцсоноос  ФМ Б.Ану хамгийн олон буюу 7 удаа оролцсон бол ИМЭ, ОУМ Б.Мөнгөнтуул, ИМЭ Д.Номин-Эрдэнэ, ОУМ Ц.Бат-Эрдэнэ, ОУМЭ Б.Анхчимэг, СМЭ Я.Батзаяа, Г.Сайханзаяа нар 6 удаа, ИМЭ Т.Батчимэг, ОУМЭ У.Лхамсүрэн, ФМ У.Насанжаргал, ФМЭ З.Баяраа нар тус бүр 5 удаа оролцжээ. Энэ удаагийн ДАШТ-д оролцож байгаа тамирчдаас ФМ С.Билгүүн, ФМ Э.Баасансүрэн нар 6 дахь удаагаа хүчээ үзэж байна.

Энэхүү тэмцээнээс манай тамирчдаас анхлан 2010 онд Д.Номин-Эрдэнэ түрүүлж, 2014 онд Д.Мөнхзул залгамжилсан. Мөн Б.Мөнгөнтуул мөнгө, хүрэл медаль, А.Энхтуул хүрэл, Б.Мөнгөнзул, Е.Төгстөмөр нар мөнгөн медаль хүртээд байна.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дүнг http://chess-results.com-с үзнэ үү.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна