А.Гансүх АН-ын бүлэгт мэдээлэл хийсэн үү?

2015 оны 11 сарын 2

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн баасан гаригийн шөнө гэрээс нь баривчилж, Зайсан дахь хорих ангид хорьсон мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудал улс төрийн хүрээнд нэлээд шуугиан дэгдээж байгаа бололтой. Учир нь Ардчилсан намын бүлгийн  хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Бүлгийн хуралдаан нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөсөн бололтой. Ойрын үед бүлгийн хуралдаа суугаагүй Х.Баттулга гишүүн оролцож, энэ асуудлаар нэлээд хатуухан үг чулуудсан сурагтай.  Мөн тус бүлгийн хуралдаанд Зам тээврийн  сайд асан А.Гансүх  оролцож, Б.Батзаяагийн асуудлаар мэдээлэл хийсэн гэх албан бус мэдээ байна. Х.Баттулгыг Зам тээврийн сайдаар ажиллаж байхад Б.Батзаяа нь “Монголын төмөр зам” компанийн даргаар, А.Гансүх сайдын үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна