Маргааш би явлаа,
хэзээ ч ирж магадгүй. Өчигдөр найзуудтайгаа уулзсан. Сайхан уулаа, суулаа,
ярилцлаа. Найзууд дээрээ очихийн өмнө хайртай найз охинтойгоо уулзсан. Намайг хархыг
ч хүсэхгүй байгаа хүн уулзы гэхээр их гайхсан бас баярласан, балмагдсан. Уулзий
гэх болсон шалтгаанийг би мэдэж байсан, гэхдээ энэ та нарийн хэвьд маш нууц. Би
одоо яах ёстойгоо ч мэдэхгүй байна. Өчигдөр миний хувьд хар дарсан зүүд шиг л
өдөр байсан. Хайртай хүнээ, хорвоо дээрхи хамгийн их хамт байхыг хүсэж байгаа
хүнээ ийм хүнд хэцүү байдалд нь ганцааранг нь үлдээнэ гэхээр өөрийн эрхгүй зүрх
цээжиндээ багтаж ядан нулимс урсаж байна. Би өөрийн хариуцлагаа үүрэх ёстой, би
хайртай хүнээ халамжлах ёстой, гэхдээ…