Заяагийн заяа засгийг барьцааллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Заяагийн заяа засгийг барьцааллаа

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхнын баривчилгаа шийдлийн Засгийн утсан улаан аминд хүрэх хүртлээ өндөр авлаа.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 4-т заасан зүйл ангиар сэжиглэн өнгөрсөн баасан гаригийн шөнө гэрээс нь баривчилж, байцаан эхэлжээ. Энэхүү зүйл ангид “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж. Энэ хэрэгт холбогдуулан “Samsung” corporation-ийн захирлыг мөн баривчилаад байна. Түүнийг барих болсон шалтгаан нь “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлийн төмөр замтай холбоотой аж. Тиймээс 483 сая ам.долларын өртөгтэй энэхүү төслийг гүйцэтгүүлсэн гэрээ байгуулсан хүн нь тухайн үеийн “МТЗ” компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнээс эхлээд хариуцлагатай албан тушаал хашиг байсан хүмүүс холбогдох нь тодорхой болсон бололтой.

Бидний авсан мэдээллээр Б.Батзаяагийн хэргийг хэрхэн шийдэх эсэхээс Засгийн газрын хувь заяаг шийдэхээр хэзээний тохиролцож, унагаах асуудлыг оруулахаар зэхсэн гэнэ.

Тиймээс ч энэ асуудал Төрийн ордны уур амьсгалыг халуухан болгож байна. Энэ хэргийн талаар асуусан манай сэтгүүлчийн асуултанд Х.Баттулга гишүүн “Тодорхой асуудал, энэ тухай хэвлэлийн бага хурал хийнэ” гэснээс өөр зүйл ярихыг хүссэнгүй. Б.Батзаяаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэдэг. Гэхдээ эрхэм гишүүний хэвлэлийн бага хурлаас  өмнө намын бүлгийн хуралдаан ширүүхэн болох нь тодорхой болжээ. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хаалттай горимд шилжүүлж, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх оролцсон тухай эх сурвалжууд хэллээ. Тухайн үед Л.Гансүх Зам тээврийн сайдаар ажиллаж байсан юм.

Харин бидний авсан мэдээллээр Б.Батзаяагийн хэргийг хэрхэн шийдэх эсэхээс Засгийн газрын хувь заяаг шийдэхээр хэзээний тохиролцож, унагаах асуудлыг оруулахаар зэхсэн гэнэ.

Ердөө жил хүрэхгүйн өмнө албан тушаалын хуваарилалт, эрх мэдлийн төлөө Засгийн газраа унагааж байсан эрх баригчид энэ удаад ч энэхүү ёрын зангаараа толхилцоод эхэлжээ.

Ердөө жил хүрэхгүйн өмнө албан тушаалын хуваарилалт, эрх мэдлийн төлөө Засгийн газраа унагааж байсан эрх баригчид энэ удаад ч энэхүү ёрын зангаараа толхилцоод эхэлжээ.

Үүнд нь өширхсөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас ч Засгийг газрыг болж өгвөл түлхчих санаатай үг чулууддаг болсон. 

Нөгөөтэйгүүр Өршөөлийн хуулийг батласнаас мөчөөс эхлэн “Шударга ёс” эвсэлийн занаанд орсон Шийдлийн Засгийн газрын “амь нас” ийнхүү дээсэн дөрөөн дээр ирлээ.

Засгийн газрынхаа эсрэг кнопоор өөрсдийн хүслийг гүйцэлдүүлж, ханамж эдлээгүй бол хавсайдан хавирчихдаг муухай зангаар дахин Засгаа унагааж орхивол улс орны эдийн засаг хүндрэлтэй, ирэх оны төсөв хэлэлцэж буй энэ цаг мөчид илүү хүндээр тусах нь дамжиггүй.

Тиймээс ч Ардчилсан намынханд хэсэг бүлэг хүмүүсийн хувийн эрх ашгийг хамгаалж “алалцдаг” аминчхан зангаа татаад, асуудлыг ул суурьтайгаар харж, хууль хяналтынх нь байгууллагад үлдээх нь аминаас ч чухал үйлс.

Өнгөрсөн түүхээ бодсон ч тэр. Энэ адгийн заваан үйлдэл Ардчилсан намыг унагадаг нь нууц биш. Тиймээс эдийн засгийн энэ бэрх цагт З.Энхболд намын даргын хувьд асуудлыг хуулийнх нь дагуу шийдүүлж, УИХ-ын даргын хувьд гишүүдээ Засгийн хувь заяагаар тоглуулахгүй байх нь юу юунаас чухал болжээ.

Л.ТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж