Хэрэгт холбогдсон цагдаа нарыг халлаа

2015 оны 11 сарын 2

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн мэдээлэл гараад удаагүй. 

Хохирогч Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан. Тэгвэл хэрэгт холбогдсон  гурван алба хаагчийг ажлаас нь чөлөөлжээ.  

С.САРУУЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна