Өнөөдөр дэд сайдуудыг чөлөөлнө

2015 оны 11 сарын 2

УИХ-аас баталсан 2015 оны төсвийн тодотгол хүрээнд  дэд сайдуудын зардлыг хассан тул Шийдлийн Засгийн газар дэд сайдгүй ажиллахаар болсон. Шийдлийн Засгийн газар 17 дэд сайдтай ажиллаж байсан бөгөөд нь МАН-ын үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн долоон дэд сайдын орны хүмүүсийг томилоогүй байсан юм. Тиймээс өнөөдрөөс Шийдлийн Засгийн газрын  дэд сайдууд ажлаа өгөхөөр болж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тэднийг чөлөөлөх бололтой.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна