Х.Баттулга: Эрх мэдлийн төлөө тэмцэл болж байна

2015 оны 11 сарын 2

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяаг хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гаригийн  орой Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилж, Зайсан дахь хорих ангид хорьсон билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Тэд хэлэхдээ “Тавантолгой ашиглах тогтоолын төслийг өнөөдөр 40 гишүүн өргөн барих гэж байгаа”-г дуулгав. Мөн Х.Баттулга “Батзаяаг цагдаагийнхан барьсан. Тэд мэдээлэл хийх биз. Тавантолгойг тойрсон зохион байгуулалттай асуудлууд хөврөх байх. Нарийн царигтай холбоотой асуудлаар улс төрийн бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөж байна” гэлээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна