“WT1190” дэлхийд унана

2015 оны 11 сарын 2

Арваннэгдүгээр сарын 13-нд тохиох хар баасан гаригт дэлхийн агаар мандалд нууцлаг биет нэвтрэх магадлалтай байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ.

“WT1190” буюу “WTF” нэртэй сансрын хаягдал буюу Европын Сансрын агентлагийн таамаглаж буйгаар пуужингийн биет нь энэ сарын 13-ны өдрийн 6 цаг 19 минутад дэлхийн агаар мандалд нэвтэрч Шри-Ланкын эргээс 100 орчим км зайд Энэтхэгийн далайд унах магадлалтай байгаа аж. Тиймээс энэ өдөр тус бүс нутгийн ойр орчмоор далайд гарахгүй байхыг далайчдад анхааруулсан байна.

“WTF”–г анх 2013 онд огторгуйд олж илрүүлэн, АНУ-ын Аризона муж улсын их сургуулийн Каталина тэнгэр судалгааны баг хэд хэдэн удаа ажиглалт хийж байжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна