Берлины ханыг “нураагч” нас баржээ

2015 оны 11 сарын 2

Гюнтер Шабовски

Фото: Lutz Schmidt / Reuters

 

Зүүн Германаас чөлөөтэй гарч болох журмын тухай танилцуулсан, Германы социалист нэгдсэн намын Улс төрийн товчооны гишүүн агсан Гюнтер Шабовски 86 насандаа нас барсан тухай, Bild сонин түүний эхнэр Иринагийн мэдэгдлээс ишлэн дамжуулжээ. Шабовскийн үг нь Берлины ханын нуралтыг эхлүүлсэн юм.

 

Шабовски сэтгүүлчдийн асуултад 1989 оны арваннэгдүгээр сард хариулахдаа хэлсэн үг нь түүнийг дэлхийд алдаршуулсан юм. Түүний үгийг сонссон хэдэн зуун мянган зүүн германчууд хилийн нэвтрэн өнгөрүүлэхүүдийг дайрч эхэлжээ.

 

Шавовскийн карьер нь  тэр мэдэгдлийн дараа төгсгөлдөө орсон юм. Түүнийг 1992 онд зүүн Германы зугтагчдыг олноор хөнөөсөн хэрэгт буруутган шүүж эхэлсэн байлаа. 1999 онд түүнийг гэм буруутай гэж үзэн гурван жилийн хорих ялаар шийтгэжээ. Жилийн дараа Шабовский өршөөгдөн суллагдсан байв.

 

 

Берлины ханыг 1961 онд БНАГУ-ын эрх баригчид баруунд зугтан гарах урсгалыг хаах зорилгоор байгуулсан байлаа. Ханын урт нь 155 км бөгөөд зүүн Германы хилийн цэргийнхэн  зугтагчдын эсрэг гал нээх тушаал авсан байлаа. АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган Зөвлөлтийн лидер Михаил Горбачевт хандан Берлины ханыг нураахыг уриалсан байв. Ханыг нурааснаас жилийн дараа 1990 онд баруун ба зүүн Герман нэгдсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна