“Эми” киноны саундтрек шилдэг нь боллоо

2015 оны 11 сарын 2

Өнгөрсөн долоо хоногийн шилдэг танилцуулагад “Эми” киноны саундтрек-хөгжмийн зам нь болж байна.

“Эми” гэсэн баримтат кино нь “Сандэнс” наадам, Каннын кино наадмын “Шөнө дундын үзүүлбэр”, Эдинбургийн олон улсын кино наадам зэрэгт анхны гаралтаа хийсний дараа прокатад гарчээ. “Формула-1” уралдааны Бразилийн нисгэгч Айртон Сеннагийн тухай “Сенна” нэртэй баримтат киногоор BAFTA шагналын “шилдэг баримтат кино” номинацийн шагналтан болж байсан найруулагч Азиф Кападиа “Эми” киног бүтээжээ. Шинэ кино нь эцгийнх нь яриа дуучин агсны хүүхэд ахуй цагийн бичлэг, архивын зураг зэргээр дамжуулан бидний мэдэхгүй Эмийг бидэнд нээн өгч байна.

Шүүмжлэгчид, үзэгчдийн сэтгэгдэл өндөр байсан ба “Эми” кино нь Британийн баримтат киноны түүхэнд өмнө байгаагүй их орлоготой байлаа. Guardian сонины Питер Брэдшоу г киног “эмгэнэлт сондог бүтээл” гэж нэрлэн болзолт таван онооны хамгийн дээд таван оноог өгчээ. Independent сонины Жеффри Макнэб ч кинонд дээд зэргийн үнэлгээг өгөхийн зэрэгцээ түүнийг “гайхамшигтай” гэж нэрлэв.

Киноны саундтрект Уайнхаусын өөрийн дуунаас нь гадна түүний Тони Беннеттай хамтарсан зохиомж орлоо. Мөн кинонд зориулан зохиосон хөгжмийн зохиолч Антонио Пинтогийн хөгжмөөс ч тэнд оржээ. Цомгийг сонсож, киног үзэх аятайхан шалтгаан энэ биш үү?

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна