Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагийн орчимд эхэлж, одоо үргэлжилж байна. Тус хуралдаанаар хоёр ч анхаарал татах асуудал хэлэлцэгдэхээр төлөвлөгджээ. Үүнд сумын Засаг даргын орон тооны хязгаарыг тогтоох тухай асуудлыг Сангийн сайд Б.Болор оруулж хэлэлцүүлж буй аж. Ийн хязгаар тогтоохоос аргагүй болсон нь сумын Засаг дарга хүртэл дэргэдээ зөвлөх авч ажиллуулдаг болсонтой холбоотой байж мэдэх юм байна. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах тухай асуудлыг Уул уурхайн сайд оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудал

 Засгийн газрын гишүүн

1

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

2

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

3

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай*

Б.БОЛОР

4

Зээлийн шугам ашиглах эрх олгох тухай (Японы олон улсын хамтын ажиллагааны банк)

Б.БОЛОР

5

Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай

Б.БОЛОР

6

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  (Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоол)

Б.БОЛОР

7

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай  (Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралт)

Д.ЭРДЭНЭБАТ

8

Хөрөнгө гаргах тухай*

Д.ЭРДЭНЭБАТ

9

Хэлэлцээрт гарын үсэг зурах тухай (Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээр)

Ц.ЦОЛМОН

10

Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай (Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам)

М.ЗОРИГТ

11

Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх авто замын ажлын талаар авах арга хэмжээний тухай*

М.ЗОРИГТ

12

Гэрээний загвар батлах тухай

Р.ЖИГЖИД

13

Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах тухай

Р.ЖИГЖИД

14

Гадаадаас 2016 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай

Г.БАЯРСАЙХАН

15

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай

С.ЭРДЭНЭ

16

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 16 дугаар хавсралт)

Р.БУРМАА

17

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

18

Аж үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

Д.ЭРДЭНЭБАТ

Г.ДАРЬ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж