Хагас шигшээд шалгарсан нь тэдний хамгийн том амжилт….

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Хагас шигшээд шалгарсан нь тэдний хамгийн том амжилт….

Футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх Зүүн бүсийн тэмцээн 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Зүүн бүсэд Монгол, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, ХонгКонгийн багууд багтсан-


Одоогоос 15 жилийн өмнө буюу тэртээ 1999 онд Ази тивийн футзалын АШТ анх Малайз улсын нийслэл Куала Лумпур хотын Негара цэнгэлдэхэд 9 багийн дунд 6 хоногийн тэмцээнийг зохион байгуулж байсан юм. Он тооллын хувьд нэгэн зууныг дамжин үргэлжилж байгаа тус тэмцээнд харин БНХАУ-ын шигшээ баг 2002 оноос эхлэн оролцож эхэлсэн байдаг билээ.

Дэлхий дээрх хүн амын тоогоор тэргүүлэгч манай урд хөршийн хувьд 2002 онд анх удаагаа тивийн футзалын тэмцээнд хөл тавин тугаа Индонези улсын нийслэл Жакарта хотын спортын ордонд мандуулсан ч хожил байгуулж чадсангүй. Хэсэгтээ 4 ялагдаж сүүл мушгисан байдаг. Ердөө 3 гоолыг эсрэг багийн хаалганд оруулж харин 34 гоолыг алдсан тааруу үзүүлэлттэй эхний тэмцээнээ дуусгасан. Ирэх жил энэ байдал сайжирсангүй. Дахин нэг хэсэгт орсон бусад багуудад бут ниргүүллээ.

2004 онд харин хэсэгтээ дэд байранд орж улмаар шилдэг 8 багийн нэгээр тодорсон ч нугалаан дээр Японы багт ялагдан тэмцээнийг орхисон. Хамгийн өндөр амжилтаа тэд 2008 онд буюу зуны олимпийн наадмыг өөрийн эх орондоо зохион байгуулсан жилдээ гаргаж байсан. Тайланд улсын нийслэл Бангкок хотноо болсон тэмцээнд шилдэг 8-т тэд Узбекистан улсын багийг 4-1 харьцаатай ялсанаар анх удаагаа хагас шигшээд шалгарсан. Дахин нэг хожил байгуулахад медаль халаасанд нь орох байсан ч зохион байгуулагч Тайландын багт 7:3-аар ялагдсан юм. Ингээд хэцүү байдалд орсон тэд хүрэл медалийн төлөө хуучны өрсөлдөгч Японы багт ялагдсан юм.

2009 онд БНХАУ-ын шигшээ баг Япон улстай нэг хэсэгт орж дахин ялагдсан ч хэсгээсээ гарж чадсан. Ингээд ¼ шигшээд Тайландын багийг 9-2 харьцаатай бут ниргэж өнгөрсөн тэмцээнд чухал тоглолтонд ялагдсан хариугаа авж чадсан байдаг. Гэсэн ч нөгөө давж чаддаггүй хагас шигшээд Узбекистан улсын багт 4:3-аар ялагдсанаар хүрэл медалийн төлөө Японы багтай дахин таарлаа. Хожиж сурсан наран улсын баг тэднийг 6:1-ээр дахин ялж ээлжит хүрэл медалиа хүртсэн бол Хятадын багийн анхны медаль авах хүсэл нь ийнхүү тасарсан юм. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж