10 сартай охин эцсийн удаа…

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

10 сартай охин эцсийн удаа…

ОХУ-ын Петсбургийн Пулково нисэх буудалд 0321 зорчигч тээврийн онгоцны ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн залбирч байна. Олон улсын анхаарлын төвд ороод буй энэ эмгэнэлт явдлын зүрх шимшрүүлсэн бас нэгэн баримт өнөөдөр олон нийтийн сүлжээгээр цацагдав.

 

Уг онгоцонд зорчиж яваад амиа алдсан дөнгөж 10-хан сартай охины амьдрах эцсийн мөчийг харуулсан гэрэл зураг олонд дэлгэгджээ. Бяцхан охин гагцхүү эцсийн удаа онгоцны цонхоор харж буйг илтгэсэн зүрх шимшрэм дүр зургийг та харж байна. Гэхдээ аравхан сартай бяцхан охин онгоцны ослын ганцхан хүүхэд байсангүй. Онгоцонд нийт 217 зорчигч байсны 25 нь хүүхэд гэх мэдээллийг олон улсын агентлагууд өгч байгаа юм.

 

Олон зуун хүний аминд хүрсэн уг ослын шалтгааныг одоогоор онгоцны эд анги эвдэрсэнтэй холбон тайлбарласаар байна.

 

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж