Дэд сайдуудыг чөлөөллөө

2015 оны 11 сарын 2

УИХ-аас баталсан 2015 оны төсвийн тодотгол хүрээнд  дэд сайдуудын зардлыг хассан тул Шийдлийн Засгийн газар дэд сайдгүй ажиллахаар болсон. Шийдлийн Засгийн газар 17 дэд сайдтай ажиллаж байсан бөгөөд нь МАН-ын үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн долоон дэд сайдын орны хүмүүсийг томилоогүй байсан юм.

Тиймээс өнөөдрөөс Шийдлийн Засгийн газрын  дэд сайдууд ажлаа өгөхөөр боллоо.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэднийг чөлөөлсөн байна.

Г.ТУУЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна