Улаанбаатарт 4 хэм дулаан байна

2015 оны 11 сарын 3

Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи  баруун хойноос  баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар  секундэд түр зуур 18-20 метр, бусад нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр 3-8 градус, баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 0-5  градус  дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч  3-5 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Баян-Өлгий, Увсын нутаг, Ховд, Завханы хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдсол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна