Гадаад паспортыг солино

2015 оны 11 сарын 3

Монголчууд 1925 оноос эхлэн паспорт ашиглаж иржээ. Анхны паспортыг 1968 онд шинэчилсэн бөгөөд өнөөдрийг хүртэл дөрвөн төрлийн иргэний үнэмлэхний загварыг ашиглажээ. Анх 1968-1999 оныг хүртэл БНМАУ-ын иргэд улаан өнгийн иргэний паспортыг ашигладаг байв.

1925-1968 он, 1968-1979 он, 1979-1999 он, 1999-2012 он, 2012 оноос одоог хүртэл иргэний цахим үнэмлэхийг ашиглаж байна. Энэ мэтчилэн 1925 оноос хойш монголчуудын ашиглаж ирсэн иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, гадаад паспортын загвараар Улсын бүртгэлийн ерөнхий газарт үзэсгэлэн дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн хамгийн үнэт үзвэр нь Хорлоогийн Чойбалсанд олгож байсан гадаад паспорт юм байна.

Анх монголчууд 1935 онд гадаад паспорт ашиглаж эхэлжээ. Энэ хугацаанд олон төрлийн загварыг иргэд ашигласан байна. Жил ирэх тусам хөгжиж, дэвшиж явсаар ирэх оноос өндөр нууцлалтай, чиптэй гадаад паспортыг нэвтрүүлэхээр болжээ. Гэхдээ иргэд одоогийн паспортоо хүчингүй болгож солиулна гэсэн үг биш юм байна. Паспортынх нь хугацаа дуусч солиулахад чиптэй, нууцлалтай паспортоор шинэчилж өгөх аж.

Ийнхүү монголчуудын өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн паспорт, иргэний үнэмлэх, гэрчилгээний түүхийг өгүүлсэн үзэсгэлэнг гадаад паспортын хэлтэст дэлгэж, иргэдэд толилуулж байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна