“Бид түрүүлэх зорилготой очсон”

2015 оны 11 сарын 3

БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээний аваргаар Б.Батзаяа эзэнтэй, Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ” клуб шалгарсан билээ.

Тус клубын хамгаалагч Н.Тэнгисийн сэтгэгдлийг сонсоход тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт бидний хувьд амжилтаар дүүрэн өдрүүд байлаа. Хөх хотод болсон тэмцээнд хоёр орны 15 хүртэлх насны шилдэг найман баг өрсөлдсөн. Манай баг нэг ч хожигдолгүй аваргын цом өргөсөндөө баяртай. Би гурав дахь тоглолтод айлын хаалганд гурван гоол хийсэн. Аваргын төлөө ӨМӨЗО-ны Ордос аймгийн багтай тоглоход дахин нэг гоолыг хийсэн байгаа. Баг тамирчдаа магнайлж, хамгийн олон гоол хийсэндээ баяртай байна. Энэ тэмцээнд бид маш сайн бэлтгэсэн. Манай баг энэ онд болсон дөрвөн том тэмцээний гуравт нь түрүүлсэн болохоор бид Хөх хотод түрүүлэх зорилготой очсон. Манай дасгалжуулагч Д.Нанжид багш маань шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртсэн. Цаашид бид бэлтгэл сургуулилтаа сайн хийж, Олон улсад Монгол Улсынхаа нэрийг гаргахыг хүсэж байна.” гэсэн юм.


МОНГОЛ, ХЯТАДЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ 7 ХОНОГИЙН ХҮРЭЭНД ЗОХИОГДСОН ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГЧДИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭН (X.23-27)

“А” хэсэг:

Ордос - ДМЮ 2:3

Бугат - Хараацай 0:2

Ордос - Бугат 0:0

 

ДМЮ - Хараацай 2:0

ДМЮ - Бугат 7:1

Хараацай - Ордос 2:3

Баг

Тт

Хо

Тэ

Хд

Х/Б

А/Б

Б/З

О

1

ДМЮ

3

3

-

-

12

3

+9

9

2

Ордос

3

1

1

1

3

3

-

4

3

Хараацай

3

1

-

2

4

5

-1

3

4

Бугат

3

-

1

2

1

9

-8

1

 

“В” хэсэг:

Дэрэн - Монголын тэмүүлэл 1:3

БТМС – Хэбэй 3:2

Дэрэн - БТМС 3:1

Монголын тэмүүлэл – Хэбэй 2:0

 

Монголын тэмүүлэл - БТМС 1:4

Дэрэн – Хэбэй 1:0

 

Баг

Тт

Хо

Тэ

Хд

Х/Б

А/Б

Б/З

О

1

БТМС

3

2

-

1

8

6

+2

6

2

Дэрэн

3

2

-

1

5

4

+1

6

3

Монголын тэмүүлэл

3

2

-

1

6

5

+1

6

4

Хэбэй

3

-

-

3

2

6

-4

0

V байрын төлөөх тоглолт:

Хараацай - Монголын тэмүүлэл 2:9

VII байрын төлөөх тоглолт:

Бугат – Хэбэй 0:1

Хагас шигшээ тоглолт:

ДМЮ – Дэрэн 1:1, т.ц 4:2

БТМС – Ордос 0:1

Хүрэл медалийн төлөөх тоглолт:

Дэрэн – БТМС 2:1

Шигшээ тоглолт:

ДМЮ – Ордос 5:2

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна