АНУ-ын эдийн засгийг “унагагчид”

2015 оны 11 сарын 3

АНУ-ын эдийн засаг бага зэргийн өсөлттэй байна. Гэхдээ эдийн засгийн байдал нь муж тус бүрт тэгш биш байгаа аж. Зарим мужууд сайн, зарим нь тааруу үзүүлэлттэй гарчээ. Филадельфийн  Холбооны банк 50 мужийн тохирч байх үзүүлэлтүүдийн индексийн есдүгээр сарын байдлыг нийтэлсэн байна.  Сүүлийн гурван сарын дотор  индекс нь  41 мужид өсч, зургаад буурч, гуравт нь хэвээр үлдэв.  Индекс буурсан мужуудаар Хойд Дакота, Аляска, Вайоминг, Монтана, Баруун Виржиния, Вермонтыг тооцжээ. Эдгээр мужуудын эдийн засгийн үзүүлэлт сүүлийн гурван сард буурчээ.

Филадельфийн Холбооны  нөөцийн банк 50 муж тус бүрийн тохирч байх үзүүлэлтүүдийн индексийг сар бүр гаргадаг юм. Мөн сар бүр хэвлэлийн мэдээлэл гарган түүндээ Пенсильвани, Нью-Жерси,  Делавер гэсэн гурван мужийн эдийн засгийн үндсэн чиг хандлагыг харьцуулан тайлбар хийж өгдөг ажээ. Тэр гурван мужийн Хөдөө аж ахуйн салбарын ажил олголтын байдал, төлбөрийн дансны тоо баримт, аж үйлдвэрийн ажлын  цагийн дундаж үзүүлэлт, ажилгүйдлын төвшин ба цалингийн зарлага гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтийг  муж бүрийн тохирч байх үзүүлэлтүүдэд ашигладаг.

Индексийн өөрчлөлтийн хандлага нь ДНБ-ний өөрчлөлтийн хандлагатай таарч байдаг учраас муж бүрийн индексийн урт хугацааны өөрчлөлтийн хандлага нь  ДНБ-ний урт хугацааны хандлагатай таарч байдаг.

Эдгээр үзүүлэлтүүдэд тулгуурлан Филадельфийн Холбооны нөөцийн банк сар бүр муж бүрийн эдийн засгийн үзүүлэлтийг харуулсан зургуудыг нийтлэдэг.  Улаан өнгө нь эдийн засгийн үзүүлэлт буурч буй үзүүлнэ. Цэнхэр эсвэл ногоон нь  өсөлтийг үзүүлж байна. Саарал өнгө нь хэвээр үлдснийг үзүүлж буй юм.  Тус банк эдгээр  зургуудыг  АНУ-ын эдийн засаг цэцэглэж байсан 2005 оноос хойш гаргаж иржээ.

АНУ-ын эдийн засгийн байдал 2005 оны хоёрдугаар сард ийм харагдаж байлаа.

Зурагт харагдснаар, бүх мужууд эдийн засгийн өсөлттэй байна. Үүнээс харахад муж бүрийн ДНБ өсч байна гэж хэлж болно.

АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн хямрал 2006 оноос эхэлсэн юм. Гэхдээ ноцтой үр дагавар нь  дараагийн жилд нь гарчээ. Түүний гол шалтгаан нь орон сууцны найдваргүй зээл. АНУ-ын хямрал даяарчлалын  зах зээлийн уналтыг өдөөсөн билээ. 2007—2008 онуудын санхүүгийн хямралыг үүсгэсэн нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын эхлэл болсон юм.

2008 оны нэгдүгээр сард АНУ-ын эдийн засгийн байдал ингэж өөрчлөгджээ.  

Арваннэгдүгээр сар гэхэд байдал мэдэгдэхүйцээр муудаж, мужуудын  үзүүлэлт уналтанд оржээ.

АНУ-ын эдийн засаг 2009 оны хоёрдугаар сард сүйрлийн маягтай саарлаас улаан өнгө давамгайлав.

Гэхдээ хямралын үеэр хүртэл муж тус бүр нь өөр өөр үзүүлэлтэй байсан юм. Хаа нэгэнтээ эдийн засаг сэргэж, зарим газар нь эсэргээрээ унаж байлаа.

Хэрэв энэ оны талаар ярих юм бол байдал огт өөр.

Оны эхэнд  эдийн засгийн байдал цэлмэг байлаа. 2015 оны нэгдүгээр сарын байдлаар Хавай, Өмнөд Дакота мужуудаас бусад нь эдийн засгийн өсөлттэй гарав.

Есдүгээр сард байдал муудах  тал руугаа хандав. Одоо зургаан мужид эдийн засгийн үзүүлэлт буужээ.

Өмнө тэмдэглэснээр, есдүгээр сард АНУ-ын ажлын байр 142 мянгаар нэмэгдсэн бөгөөд харин ажилгүйдэл 2008 оныхоос хамгийн бага 5,1 хувийн төвшинд очжээ.  АНУ-ын цагийн цалин хөлсний хэмжээ  өнгөрсөн сарын төлөвлөсөн 0,4 хувийн нэмэгдлээс өөрчлөгдсөнгүй.

Үнэн хэрэгтээ, ДНБ-ний өсөлт ба ажилгүйдэл  хоёр  хамгийн эргэлзээтэй үзүүлэлт болж байна. АНУ-ын ДНБ-ний өсөлтийг  янз бүрийн хүчин зүйлийн улмаас дахин дахин шинэчилж, өөр хоорондоо ялгаатай тоонууд гарах болжээ.

Ажилгүйдэлттэй  холбоотой олон асуулт бий. Тухайлбал,  ажиллах хүчний ангилалд багтдаг хүмүүсийн тоо эрчимтэйгээр буурсан. Ингээд бодвол ажлын байр бий болгоод ажилгүйдлийг бууруулсан гэсэн үг биш юм.

Гэхдээ, АНУ-ын статистикийн  мэдээг ажиглавал эргэлзээ төрүүлэх ч эдийн засгийн байдал нь хямралын үе болох 2008-2009 онтой харьцуулахад эрс сэргэжээ. Тэгэхээр бидэнтэй адил статистикаа худал гаргадаггүй гэсэн үг.

Үзүүлэлтээ байнга шинэчлэн засч байдаг албан ёсны статистикээр АНУ-ын эдийн засаг  тун  дажгүй явна. Хамгийн сүүлийн мэдээгээр АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нэмэгдэх, дөрвөн хувийг заах шахжээ. Гэхдээ эцсийн дүн гартал хугацаа байна.

Муж улс тус бүрт нь байдал хэрхэн өөрчлөгдөхийг дүгнэхэд хүндхэн хэрэг юм.  Мөн түүнчлэн муж тус бүрийн эдийн засгийн үзүүлэлтийн чиг хандлага нь нийт улсын ерөнхий хандлагатай таараад байдаггүй аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна