G4 ухаалаг гар утас мэргэжлийн гэрэл зураг, дээд зэргийн бүтээмж олгоно

2015 оны 11 сарын 3

LG Electronics компанийн дэвшилтэт G4 ухаалаг гар утас нь танд мэргэжлийн гэрэл зураг, гайхалтай дэгжин хэв маяг, дээд зэргийн бүтээмж олгоно.

Гэрэл зургийн аппаратын удаан ажиллагаанаас улбаатайгаар хурц сайхан үйл явдал зөвхөн дурсамж болон үлдэх тохиолдолтой та бүхний олонхи нь тулгарч байсан байж таараа. Шинэ LG G4 ухаалаг гар утас нь нэг секунд хүрэхгүй хугацаанд гэрэл зураг авах боломж олгох үйлдлүүдтэй юм.

«Анхаар, одоо шувуу нисэн гарч ирнэ!» гэсэн гэрэл зурагчдын хэллэг алс тэртээ үлдэж хоцорсон билээ. Одоо хүний дүрсийг тогтоон авахын тулд түүнийг “хөшмөл” байдалд оруулах огт хэрэггүй болсон. Шинэ LG G4 ухаалаг гар утас нь гэрэл зургийн чанарын талаар огт санаа зовохгүй байх боломжийг танд олгох олон үйлдэлтэй болсон. G4 ухаалаг гар утасны камерын дуран гэрэлд дээд зэргийн мэдрэмтгий F1.8 линзтэй юм. Сайжруулсан оптик тогтворжуулагч OIS 2.0 систем нь X ба Y тэнхлэг болон анх удаа нэмсэн гуравдагч тэнхлэг дээр дүрс тогворжуулагч хүрээг нэгээс хоёр градусаар өргөжүүлснээр чанартай гэрэл зураг авах боломж олгодог. Лазерын автомат тохируулагч нь ямар ч нөхцөлд объектыг тодруулдаг бол Quick Shot үйлдэл нь камерын хавсралтыг нээлгүйгээр гар утасны арын самбарт байрлах Rear Key товчлуурыг хоёр удаа дарах замаар агшин зуур гэрэл зураг авах боломжийг хэрэглэгчдэд олгоно. LG G4 ухаалаг гар утсанд бас гэрэл зургийн камерыг гайхалтай хурдан буюу ердөө л 0,6 секундын дотор асаах үйлдэл суулгаж өгсөн юм.

LG G4 ухаалаг гар утасны шинэ Manual Mode үйлдэл /гар тохиргооны горим/ нь цагаан өнгөний тэнцвэр, гар тохиргоо, ISO болон хаалт нээгдэн хаагдах хурд зэрэг тохиргоог гэрэл зураг бүрт зориулсан уян хатан хийснээр мэргэжлийн гэрэл зураг авах боломж олгодог. Гэрэл зургуудыг ухаалаг гар утас дээр зөвхөн JPEG форматад төдийгүй мөн хожим нь мэргэжлийн засвар оруулахын тулд RAW форматад хадгалах боломжтой юм. Өнгөнүүдийг нарийн зөв тогтоож, нүдээр харж буй зурагтай дээд зэргийн төстэй дүрс буулгах зорилгоор цагаан өнгөний тэнцвэр болон гэрэл цацруулагчийн өнгийг тохируулахад энэ мэдээллээ  ашигладаг Color Spectrum Sensor (CSS) мэдрэгчийг бас камерт суулгаж өгсөн байна.

Тод нарийвчлалтай хөрөг зураг болон бүлэг хүмүүсийн гэрэл зураг авах зориулалттай нүүрэн талын 8-мегапикселийн камерт бас гэрэл зургуудын илүү сайн хувилбарыг бүтээх үүднээс хоёр секундын зайтайгаар дарааллан дөрвөн зураг авах боломж олгодог Gesture Interval Shot үйлдлийг суулгаж өгсөн байна. Гэрэл зураг авахын тулд камерын өмнө гараа 2 удаа зангидаад тэнийлгэхэд л хангалттай юм.

LG G4 ухаалаг гар утас нь шинэ 5,5 инчийн IPS Quantum дэлгэц хэрэглэсэн анхны ухаалаг гар утас болсон бөгөөд дэлгэц нь 20% илүү өргөн өнгөний ялгаралтай, 25% илүү сайжруулсан хурц тод байдалтай, 50% илүү гүн тодролтой болсон юм (LG G3 ухаалаг гар утастай харьцуулбал). Quad HD дэлгэц дээр анх удаа ашигласан Advanced In-Cell Touch (AIT) технологи нь өнгө ялгаруулалтыг илүү сайжруулах болон хүрэхэд мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлэх үүднээс LCD дэлгэц болон мэдрэгч хэрэгслийг нийлүүлэн нэг үе давхарга болгон нэгтгэсэн юм.

G4 ухаалаг гар утас үйлдлийн сайхан боломжуудыг хэрэглэгчдэд бэлэглээд зогсохгүй мөн эзнийхээ эрүүл мэндийг хамгаалдаг. QHD дэлгэцийн тодрол нь нүдэнд тайвшруулах нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь идэвхтэй хэрэглэгчдэд нүд чилэхийг огт мэдрэлгүйгээр удаан хугацааны туршид дэлгэц рүү ширтэх боломж олгодог юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна