Намрын тарилтаар 3 төрлийн 20.000 мод тарина

2015 оны 11 сарын 3

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна.

- Баруун-Урт сумын хэмжээнд намрын тарилтаар 3 төрлийн 20.000 мод тарина. Улиас, хайлаас, гүйлсийн суулгац ирж мод тарих захиалга өгсөн сумд аж ахуй нэгжүүд суулгацаа авлаа. Өнөөдөр аж ахуй нэгжүүд хашаандаа тарих суулгацаа авч тарьлаа. Бямба, Ням гарагт 4,5 тойргийн зам дагуух нийтийн эзэмшлийн газарт 2780 мод тарина. Мөн модны нөөц сайн байгаа учраас ургалт тааруухан газарт нөхөн тарилтыг хийнэ.

- Гэр бүл судлаач доктор, профессор Төмөр-Очирын Намжил Гэр бүлийн үнэ цэнэ” лекцээ уншлаа. Өнөөгийн нийгэмд зайлшгүй анхаарах асуудлын нэг болж байгаа гэр бүлийн үнэ цэнэ юунд оршиж байгаа үүсч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.

- Аймгийн аварга шалгаруулах “Ногоон гэрэл цагаан шугам”-2015 тэмцээнд ЕБС-ийн 7 сургуулийн баг оролцлоо. Бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг тус тэмцээнд оролцогч багууд бэлтгэл сайтай оролцлоо. Энэ жил Баруун-Урт сумын төвийн замыг шинэчлэн засаж тэмдэг, тэмдэглэгээг сайжирсан. Зам сайжирсан орчин нөхцөлд нь тус тэмцээнийг байгаагаараа онцлог байна.

- Хүүхэд өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчинг илүү өргөн хүрээнд хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх зорилгоор жил Тэргүүний уншигч Нацагдорж тэмдэгтэнгшалгаруулдаг. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн намтар уран бүтээлийг уншиж судалж, товч тэмдэглэл, бяцхан ном хийсэн зэрэг сургууль тус бүр дээрээ хийсэн бүтээлээр нь шалгаруулж тэнцсэн хүүхдүүдэд 2-р шатанд оролцох эрхийг олгодог. Тусгай болзлоор шалгаруулдаг тус тэмцээнд 50 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Түүнээс 4 сургуулиас 2 насны ангилалд 12 хүүхэд оролцлоо. 2-р шатанд оролцогчид асуулт хариултын тэмцээн, Д. Нацагдоржийн шүлгээс өгч гүйцээж бичих, сэдэв өгч шүлэг зохиож өрсөлдлөө.

BBS TV

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна