Шөнийн клубын эздийг баривчилжээ

2015 оны 11 сарын 3

 

Румын улсын Бухарест хотноо өнгөрсөн баасан гаригт /Х.30/ “Colectiv” шөнийн клубт гал гарснаас 31 хүн амь үрэгдсэн хэрэгт эздийг нь буруутган баривчилжээ. Галын хэрэгтэй холбогдуулан клубыг эзэмшигч 28-36 насны гурван хүнийг баривчилсан байна.

 

Олон хүн цугласан шөнийн клубт хамтлагийн тоглолтын үеэр галт буудлага ашигласнаас гал гарсан аж.  Түүнчлэн тус клубт аваарын гарц хангалтгүй, барилгын ханын дуу тусгаарлагчийг шатамхай материалаар хийсэн байсан нь гал хурдан тархаж, олон хүн амь үрэгдэхэд нөлөөлжээ.

 

“Colectiv” шөнийн клубт “Goodbye to Gravity” нэртэй рок хамтлагийг тоглолтыг үзэхээр 400 орчим хүн цугласан байсан аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна