Хятадын хүн ам 90 саяар нэмэгдэнэ

2015 оны 11 сарын 3

 

Хятадын засгийн газар хүн амын насжилт, хүйсийн тэнцвэртэй байдлын асуудлаас  “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг халах болсноо мэдэгдсэн билээ. Ийнхүү ирэх оны гуравдугаар сараас “нэг гэр бүл-хоёр хүүхэд” бодлого хэрэгжиж эхлэх аж. Гэвч тэр болтол “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого хүчинтэй үйлчлэхийг албаныхан анхааруулжээ. Хятадын засгийн газар хосуудыг хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрөх болсноор хүн ам 90 орчим саяар нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

 

Хятадад 1979 оноос хойш хэрэгжсэн нэг хүүхэд “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын сөрөг үр дагавар хүн амын насжилт, хүйсийн тэнцвэртэй байдалд илэрсэн юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд 400 сая төрөлтийг хязгаарласан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна