Хөгжмийн зохиолч Н.Халиуны “Хайр хөглөх дуу” шинэ уран бүтээл мэндэллээ

2015 оны 11 сарын 3

Хайр хөглөх энэхэн дуу

Хажууд минь үргэлж эгшиглэнэ

Дуу өөрөө тэнгэр шиг тэртээд ч

Дурлал шиг сэтгэлд минь үлдэх юм...

Энэ мөртийг зохиолч, найруулагч Д.Төрмөнх шүлэглэн түүнд тохирсон аялгуу, хэмнэлийг хөгжмийн зохиолч Н.Халиун зохиож, рок попын 4 өөр ертөнц болсон дуучид хамтран дууллаа. Энэ бол хөгжмийн зохиолч Н.Халиуны шинэхэн уран бүтээл “Хайр хөглөх дуу” юм.

Хөгжмийн зохиолчийн шинэхэн бүтээлийг “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУУГЗ Ц.Чулуунбат нарын рок попын шилдэг эрэгтэй дуучид анх удаа хамтран дуулжээ. Харин дууны гитарын гоцлолыг монголын шинэ үеийн шилдэг хөгжимчдийн нэг, гитарчин Ц.Алтангэрэл тоглосон бол клипийг “SKIN” энтертайнментийнхэн хийж гүйцэтгэн үзэгч, сонсогчдын хүртээл болгож байна.

Монголын рок поп хөгжмийн ертөнцөд 23 жилийн турш хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвиж байгаа хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер  Н.Халиуны уран бүтээлийн үдэш, “Халиуны ертөнц” GREATETS HITS LIVE тоглолт 11-р сарын 13,14-нд “UB PALACE”-д концертын их танхимд болно. Тоглолтонд, рок попынхон хөгжмийн зохиолчийн бүтээсэн хит дуу, шилдэг уран бүтээлүүдээр оролцох нь ээ. Түүний нэг болон анхлан дуулагдах “Хайр хөглөх дуу” шинэ уран бүтээлийг хүргэе.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна