Онгоцны осолд гадны нөлөөгүй гэжээ

2015 оны 11 сарын 3

 

Синайн хойгт сүйрсэн Оросын “Airbus A321” онгоцны осолд гадны нөлөөгүй бөгөөд радарын дэлгэцнээс алга болохын өмнө нисгэгч аюулын дохио илгээгээгүй болохыг хар хайрцагны мэдээллийг шинжилж буй албаны эх сурвалж мэдээлжээ. Уг эх сурвалж нислэгийн мэдээлэл хадгалагч хар хайрцагны мэдээлэлд үндэслэн ийм мэдэгдэл хийсэн боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

 

Онгоцны хоёр хар хайрцагны мэдээллийг тайлж уншихаар Египет, ОХУ-ын шинжээчид, “Airbus” компанийн Франц, Герман мэргэжилтнүүд, Ирландын  төлөөлөгчдийн хамт ажиллаж байгаа аж. Түүнчлэн ослын газрын есөн кв/км тойрогт хайгуулын ажил үргэлжилж байна. Үүний зэрэгцээ тагнуулын агентлагууд зорчигчдын нэрсийн жагсаалтын хуулбарыг авч мөрдлөгө явуулж байгаа аж.

 

Өмнө нь “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой Египетийн зэвсэгт бүлэглэл Оросын онгоцыг буудаж унагасан гэж мэдээлээд байсан юм.

 

Шарм эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх “Airbus A321” онгоц өнгөрсөн бямба гаригт Синайн хойгт осолдсоноор 224 хүн амь үрэгдсэн билээ. “Когалымавиа” компанийн “Airbus A321”  онгоц “Metrojet” брэнд нэрийн дор нислэг үйлдэж байсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна