О.Саранчулуун 42 км замыг 7 цагт туулжээ

2015 оны 11 сарын 3

АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрөгч ням гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр болсон 42 км зам туулах марафонд хиймэл хөлтэй О.Саранчулуун 7 цаг 48 минут туулж, өнгөрсөн жилийн амжилтаа 27 минутаар ахиулсан байна. Мөн Б.Батзориг 4 цаг 03 минут, Б.Ванданпүрэв 3 цаг 13 минутад замаа дуусгасан бол П.Энхманлай гараанаасаа эхлээд тун сайн явж байсан ч замын нарийссан хэсэгт олон тамирчин зэрэг орж ирж тэргэнцэрийг нь мөргөснөөс осолдож, замаа дуусгаж чадаагүй байна.

Энэ жилийн Нью-Йорк хотын марафонд 50 мянган хүн оролцсон бол Монголоос дөрвөн тамирчин хөтчийн хамт гүйлээ. Тэднийг АНУ-д суугаа Элчин сайд н.Сүхболд тэргүүтэй монголчууд ирж дэмжжээ. Энэ удаад визний асуудлаас болоод хамт явж чадаагүй Ахиллисийн гишүүн Х.Равдандорж марафонд оролцож байгаа тамирчдаа дэмжиж, Улаанбаатар хотод ганцаараа 42 км замыг 3 цаг 22 минутад туулсан байна

Монголын багийн бүрэлдэхүүнийг АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхимийн багш, “Ахиллис Монгол” байгууллагын тэргүүн О.Саранчулуун ахалж явсан юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна