Дэлхийн дартсын холбооны албан ёсны гишүүн боллоо

2015 оны 11 сарын 3

Туркийн Анталья хотноо өнгөрөгч аравдугаар сарын 26-31-ний өдрүүдэд хоёр жил тутамд болдог Дэлхийн дартсын холбооны Их хурал боллоо. Энэхүү хурлаар Дэлхийн дартсын хөгжлийн тухай олон асуудал хэлэлцэгдсэн бөгөөд шинээр гишүүн улс элсүүлэх шалгаруулалт болж, Монголын Сонгодог дартсын холбоо гишүүнээр элссэн байна. Энэхүү шалгаруулалтад нийт таван улс өрсөлдөж, гурван улсыг баталгаажуулжээ. Тодруулбал, Монгол, Украин, Этиоп улсууд орсон байна.

Монголын Сонгодог дартсын холбооны ерөнхийлөгч Б.Биндэръяа Дэлхийн дартсын холбооны ерөнхийлөгчийн хамт.

Байгуулагдаад гурван жил болж буй Монголын сонгодог дартсын холбоо нь эх орноо төлөөлөн Дэлхийн дартсын холбооны албан ёсны гишүүн боллоо. Өдгөө Дэлхийн дартсын холбоонд 69 улс гишүүнчлэлтэй байдаг бөгөөд энэ жил гурван улс шинээр нэмэгдсэний нэг нь Монгол Улс боллоо.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна