Мөнхчулуун сан Голомт банк хамтран зарим эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж багаж хэрэгслийг гардуулан өглөө

2015 оны 11 сарын 3

Манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт, хүрэлцээ муу байдгаас эрүүл ахуйн шаардлага зөрчигдөж, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг.

Иймд Мөнхчулуун сан, Голомт банк  хамтран энэ оны 1-р сард АНУ-ын МedWish олон улсын байгууллагад хандан, Монгол Улсын эмнэлгүүдэд шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх хүсэлт гаргасан юм.

Энэ дагуу АНУ-ын MedWish байгууллагаас яаралтай тусламжийн үед ашиглах тусгай зориулалтын 3 ор, сахиурт зориулсан ор болдог 6 буйдан, ѳвчтѳний электрон ор, матрасс 14, тарианы өлгүүр 20, эмэгтэйчүүдийн үзлэгийн ширээ 8, тэргэнцэр 8-12, үзлэгийн бээлий 102 багц хайрцаг, эмч нарын амны хаалт 85 багц хайрцаг, тѳрѳл бүрийн зүү, тариурын холбогдох хэрэгслүүд, насанд хүрэгчдийн живх 117 багц хайрцаг, отоскоп, ѳвчтѳн ѳргѳгч, нүдний үзлэгийн хэрэгслүүд, нярай хүүхдийн утлагын машинууд, мөн бусад эмнэлгийн тавилгууд гэх мэт зүйлсийг хандивлахаар болсон юм.

Эдгээр тоног төхөөрөмжийг тээвэрлэх бүх зардлыг Голомт банк болон Мөнхчулуун сан бүрэн хариуцаж, улмаар Нийслэлийн өргөө амаржих газар /I төрөх/,  Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар,  Налайх дүүргийн Эрүүл мэндиийн газар,  Халдварт өвчин судлалын үндэсний төвд хуваарилан өгөөд байна.

Энэ дашрамд энэхүү үйл ажиллагааг дэмжин, хандивийн тоног төхөөрөмжүүдийг эздийнх нь гарт хүргэтэл хамтран ажилласан:

УБТЗ-ын Төмөр замын тээвэр хариуцсан дарга Д.Жигжиднямаа, Эрүүл Мэнд Спортын Яамны дэд сайд Т.Болдбаатар, УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал Д.Амарбаясгалан, болон УБТЗ-ын Aчиж буулгах, тээвэр, экспедицийн механикжсан ангийн (АБТЭМА)-дарга Э.Болор-Oргил нарт Мөнхчулуун сан болон Голомт банкны хамт олны зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.

Жич: АНУ-ын MedWish олон улсын байгууллага нь хөгжиж буй орнууд болон тусламж хэрэгтэй байгаа нийгмийн бүлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэн ажилладаг, ашгийн төлөө бус хүмүүнлэгийн байгууллага юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна