Жастин Бибер 40 цаг хар ажил хийжээ

2015 оны 11 сарын 3

Дуучин Жастин Бибер 40 цаг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэлээ гүйцээжээ. Тэрээр 2014 оны нэгдүгээр сард Лос-Анжелес дахь гэртээ үдэшлэг зохиож, найзуудтайгаа нийлж хөршийнх рүүгээ өндөг шидэж “зүггүйтсэнээс” ийнхүү шийтгэл хүлээсэн юм. Лос-Анжелесийн шүүх өнгөрсөн оны долдугаар сард Жастин Биберт хоёр жил тэнсэн харгалзах ял, таван өдөр нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл оноосон аж. Мөн тэрээр хөршийнхөө гэрт учруулсан хохиролд 80 мянга орчим ам.долларын нөхөн төлбөр өгсөн байна.

Жастин Бибер шагайны гэмтлээс болж орон гэргүй хүмүүсийн хорогдох газарт ажиллах хугацаагаа удаашруулсан байжээ. Түүнчлэн Жастин Бибер шүүхээс оноосон шийтгэлийг хийж дуусгасан тул түүний тэнсэн харгалзах ялыг өмгөөлөгчийнх нь хүсэлтээр цуцалсан байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна