Пентагон Афганд ШТС барихад 43 саяыг заржээ

2015 оны 11 сарын 3

 

АНУ-ын Батлан хамгаалах яам Афганистанд шатахуун түгээгүүрийн станц барихад 43 сая орчим ам.долларыг зарцуулсан боловч яагаад ийм өндөр зардал гарсныг тайлбарлаж чадахгүй байна. Афганистаны сэргээн босголтын ажилд хяналт тавих хорооноос шатахуун түгээгүүрийн зардлыг тайлбарлахыг Пентагоны албаныхнаас шаарджээ. Пентагон 43 сая ам.долларыг 2011-2014 оны хооронд Афганистанд шатахуун түгээгүүр барихад зарцуулсан аж.  

 

Шеберганд 2012 онд нээгдсэн шатахуун түгээгүүрийн газар нь шахмал байгалийн хийг Афганистаны автомашинд ашиглагдаж болохыг харуулах зорилгоор баригдсан гэнэ. Гэвч төслийн үйл ажиллагааг  өнгөрсөн гуравдугаар сард зогсоосон аж. Гэтэл хөрш Пакистанд энэ төрлийн шатахуун түгээгүүрийн станцын бүтээн байгуулалтын зардал 500 мянган гаруй ам.доллар байжээ.

 

Афганистаны бүтээн байгуулалтанд 2002 оноос хойш Вашингтон 110 тэрбум орчим ам.долларыг зарцуулаад байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна