Airbus A320 онгоцны сүйрлүүд

2015 оны 11 сарын 3

 

2015.10.31. Оросын "Когалымавиа" нисэхийн компанийн зорчигч тээврийн 9268 дугаартай Airbus A321 онгоц  нислэгээр Шарм-эш-Шейх (Египет) - Санкт-Петербургийн чиглэлд хөөрөөд 23 минутын дараа радараас алга болжээ. Онгоц Синайн хойгийн хойд нутагт Эш-Ариш хотоос зуугаад  км-ийн зайд унасан юм. Онгоцонд явсан 224 хүн, тэдний тоонд багийн долоон гишүүн, 24 хүүхэд бүгд амь үрэгдэсэн тухай бид мэдээлсэн.

 

Airbus A320  ашиглагдаж эхэлсэн цагаас хойш энэ ангиллын (A319 ба A321 загварын сайжруулагдсан хувилбарууд ороод) онгоцнууд саяын ослыг оруулалгүйгээр 13 удаа сүйрч хүмүүсийн амь насыг авч оджээ.

 

1988.06.26. Air France компанийн зорчигч тээврийн Airbus A320-111 (бүртгэлийн дугаар F-GFKC) онгоц  Базель-Мюлуз-Фрайбург (Франц)  нисэх буудлын дээгүүр үзүүлэх нислэг хийж байгаад сүйрэв. Шалтгаан нь өндөрийн заалтанд саатал гарч, нисгэгч нарын алдааны улмаас бага өндөрт нислэг хийж явсан онгоц модны орой мөргөн ойд унажээ. Онгоцонд байсан 136 хүнээс гурав нь амиа алдав.

 

1990.02.14. Бомбей (өнөөгийн Мумбаи) хотоос  605 дугаарын нислэгтэй Indian Airlines нисэхийн компанийн Airbus A320-231 (бүртгэлийн дугаар VT-EPN) агаарын хөлөг Бангалорын (Энэтхэг) нисэх буудалд буулт хийж байгаад сүйрэв. Онгоц хэтэрхий хурдтай доошилж байсныг нисгэгчид анзаарсангүй. Нисэх буудлын хажуугийн гольф клубын бетонон хашааг дугуйгаар мөргөсөн онгоц нисэх зурвасын хажууд унажээ. Онгоцонд146 зорчигчид явснаас 92 нь амиа алдсан байна.

 

1992.01.20. Лион – Страсбургийн чиглэлийн  148 нислэг хийж явсан Францын Air Inter компанийн Airbus A320-111 (бүртгэлийн дугаар F-GGED) хөлөг Страсбургийн нисэх буудлаас 19,5 км-ийн зайтай Сент-Одиль  уулыг мөргөн унажээ. Нийт 96 зорчигчийн 87 нь амь үрэгджээ. Мөрдөн байцаалтын явцад цаг агаар муу байсан, онгоцны удирдлагын системийн ээдрээтэй ажиллагаа  зэрэг олон нөхцөл осолд нөлөөлсөн нь тогтоогдов.

 

1993.09. 14. Майнын Франкфуртаас  2904 дугаарын нислэгээр ирсэн  Германы Lufthansа нисэхийн компанийн A320-211 агаарын хөлөг  (бүртгэлийн дугаар D-AIPN) Варшавын олон улсын Окенче (өнөөгийн Фредерик Шопены нэрэмжит) нисэх буудалын  онгоц  хөөрөх зурвасаас гадна газардлаа. Хүчтэй салхи, усан борооны улмаас онгоцны баг түүнийг нисэх зурвас хүртэл 770 метрийн  зайд онгоцоо газардуулаад зогсч чадалгүй буудлын хашааг мөргөжээ. Онгоц шатаж, ослоор нэг зорчигч амь үрэгдэж 68 зорчигч гэмтэл авчээ.

 

1998.03.22. Филиппины  Philippine Air Lines компанийн Airbus A320-214 (бүртгэлийн дугаар RP-C3222) агаарын хөлөг  Манила-Баколодын чиглэлийн  137 дугаар нислэг хийж яваад ердийн зогсолт хийж чадсангүй. Гэхдээ үүнд нисгэгч буруутай. Түүний алдаа нь нэг хөдөлгүүрийнхээ хүчийг нэмсэн явдал болжээ. Онгоц нисэх зурвасаас гарч буудлын гаднах модон сууцны байшинг мөргөжээ. Онгоцонд явсан 130 хүн амьд үлдсэн ч байшинд байсан гурван хүн амь үрэгджээ.

 

2000.08.23. Каир-Манамагийн чиглэлийн 072 дугаар нислэгийн Бахрейны  Gulf Air  компанийн  A320-212 (бүртгэлин дугаар A40-EK) онгоц Мухаррак арлын Байхрейны олон улсын нисэх буудлын ойролцоо Персийн булангийн усанд унажээ. Онгоцны зорчигчид, багийн гишүүд нийт 143 хүн бүгд амиа алдсан байлаа.

 

2006.05.03. Армяны Armavia ("Армавиа") компанийн Airbus A320-211 (бүртгэлийн дугаар ЕК-32009) онгоц Евранаас Сочийн чиглэлд нисч яваад Хар далайд унажээ. Эргэлт хийж байсан багийнхан авто нислэгийн төхөөрөмжөө унтраасны улмаас онгоц  дээш огцом хөөрч хурдаа алдан унах үеэр нийт 113 хүн амь үрэгджээ.

 

2007.07.17. Порту- Алегри хотоос 3054 дугаарын нислэгтэй байсан Бразилийн  TAM Airlines  компанийн Airbus A320-233 (бүртгэлийн дугаар PR-MBK) агаарын хөлөг Сан- Паулу хотын нисэх буудалд бороотой үеэр буулт хийж байхдаа тормослож чадалгүй  гулсаж, нисэхийн шатахууны агуулахын байрыг мөргөн шатжээ. Онгоцонд явсан 187 хүн, газарт байсан 12 хүн амь үрэгдсэн байна. Буултын үеэр нэг хөдөлгүүр нь нислэгийн дэглэмээр ажиллаж байсан нь сүйрлийн гол шалтгаан болжээ. Осол гарсан нь нисгэгчийн алдаа юу эсвэл техникийн гэмтэл үү гэдгийг тогтоож чадсангүй.

 

2008.05. 30. Сан-Сальвадораас Тегусигальпагийн (Гондурас) чиглэлийн 390 дугаарын нислэгийн Сальвадорын  TACA International Airlines  компанийн Airbus А320-233 (бүртгэлийн дугаар EI-TAF) онгоц хүрэх газрынхаа нисэх буудалд буулт хийх үеэр нисэх зурвасаас хотын гудамжинд гарч эвдэрчээ. Онгоцны гурван хүн гудамжны машинд байсан хоёр хүн амь үрэгдсэн бөгөөд амь үлэгдэгсдийн дунд Төв Америкийн эдийн засгийн интеграцийн банкны ерөнхийлөгч Никарагуагийн эдийн засагч Гарри Браутигэм (Harry Brautigam) байв. Түүний зүрх нь хаагдсан байжээ.

 

2008.11.27. Францын  Перпиньян-Ривальт  нисэх буудлын ойролцоо техникийн 888T нислэгтэй байсан XL Airways Germany компанийн Airbus A320-232 (бүртгэлийн дугаар D-AXLA) онгоц Кане-ан-Русийон суурины ойролцоо далайд унажээ. Онгоцонд явсан долоон хүн бүгд амь үрэгджээ. Ослын шалтгаан нь техникийн үзлэгийн үеэр  өнцөг заах төрөөрөмжид нь ус орсон явдал болжээ. Тэр төхөөрөмж ажиллахгүй болсноос онгоцны  жолоодлогын хяналт алдагджээ.

 

2010.07.28.  Дотоодын Карачи – Исламабадын чиглэлийн   202  нислэг хийж байсан, Пакистаны нисэхийн Airblue компанийн Airbus A321-231 (бүртгэлийн дугаар AP-BJB) хүчтэй манан,бороотой байсны улмаас Исламабадын  хойд хэсэгт унах үеэр онгоцны 152 хүн бүгд амиа алджээ. Ослын шалтгаан нь цаг агаарын байдал мөн нисэх багийн зөрөөтэй ажиллагаа болжээ.

 

2014.12.28. Сурабайгаас (Индонези)  Сингапурт  QZ8501 дугаарын нислэгтэй, Indonesia AirAsia компанийн  Airbus A320-216 (бүртгэлийн дугаар PK-AXC) Калимантан (Борнео) ба Белитунг (Индонези) арлуудын хооронд Яваны тэнгэс дээр радараас алга болов. Онгоцонд 155 зорчигч, багийн долоон гишүүн явжээ. Эрлийн ажиллагааны явцад 2015 оны нэгдүгээр сарын 3-нд далайн ёроолоос  онгоцны хэсгийг олсон байлаа. Ослын бүсээс гуравдугаар сар хүртэл 106 хүний цогцосыг олжээ.

 

2015.03.24. Барселона (Испани) - Дюссельдорф (Герман) хоорондын 4U 9525 / GWI18G дугаарын тогтмол нислэгтэй байсан, Германы Germanwings компанийн пассажирский самолет Airbus A320-211 (бүртгэлийн дугаар D-AIPX)  Францын Дээд Провансийн Альпын уулыг мөргөн  сүйрчээ. Онгоцны 144 зорчигч, багийн зургаан гишүүн бүгд амь үрэгдсэн байна. Онгоцны хоёрдугаар нисгэгч Андреас Лубицийн (Andreas Lubitz) агаарын хөлгийн бүхээгт ганцаараа үлдэнгүүт үүдээ түгжин агаарын хөлгийг санаатайгаар уул мөргүүлсэн үйлдэл нь ослын шалтгаан байлаа.

 

 

Airbus A321

 

Анхны нислэг хийсэн он - 1993

 

Airbus A321 (Эрбас А321) нь Airbus A320 онгоцны бүлд багтдаг хамгийн том онгоц нь юм. А321 нь бусад загваруудаасаа урт их биетэй, зорчигдийн багтаамжаар илүүтэй.

 

Онгоц нь хүн тээвэрлэлтийн хоёр сайжруулагдсан загвартай. Airbus A321-100 нь нисэхийн шугамд 1994 онд гарч ирсэн бөгөөд бусдаасаа алсын зайнд нисэх чадвар муу юм. Харин 1995 онд анхны нислэгээ хийсэн  Airbus A321-200 загварт шатахууны нэмэлт банк тавьж хөдөлгүүрийнх нь хүчин чадлыг нэмсэн байна. Тэр нь нислэгийн зайг А320 хөлгийн төвшинд хүргэжээ.

 

Нийтдээ Airbus A321онгоцыг 1000 ширхэгээр үйлдвэрээс гаргажээ. Одоо үйлдвэрлэл нь үргэлжилж байгаа.

 

 

Airbus A321 онгоцны үндсэн үзүүлэлтүүд

 
 

 

A321-100/200

Хэмжээ

 

Урт (м)

44.5

Далавчны дэлгэлт (м)

34.1

Өндөр (м)

11.8

Далавчны талбай (кв.м)

122.4

Жин

 

Нислэгийн дээд жин (кг)

83 000 - 93 500

Буултын дээд жин (кг)

73 500 - 77 800

Хоосон онгоцны жин (кг)

48 100

Шатахуунгүй дээд жин (кг)

71 500

Ачааны дээд жин (кг)

23 400

Шатахууны бакийн эзэлхүүн (л)

23 700 - 29 680

Нислэгийн үзүүлэлтүүд

 

Дээд зэргинйн ачаалалтайгаар алсад нисэх зай (км)

5 000 - 5 500

Ердийн нислэгийн дээд хурд (км/ц)

840

Дээд хурд (км/ч)

890

Өндөр (нислэгийн дээд өндөр) (м)

11 900

Хөөрөх  гүйлтийн алсын зай (м)

2 180

Хөөрөх гүйлт (м)

1 580

Хөдөлгүүрүүд

CFMI CFM56-5A/5B,
2 x 13600-15000 кгс
IAE V2500-A5,
2 x 13600-15000 кгс

Шатахууны шаталт  (г/зорчигч.-км)

18.2

Цагт зарцуулах шатахуун (кг)

3 200

Зорчигчдийн бүхээг

 

Суудлын тоо (эконом)

220

Суудлын тоо (эконом/ бизнес)

185

Бүхээгийн өргөн (м)

3.7

 

Airbus A321 онгоцны зорчигчдийн бүхээгийн байрлалын хувилбар

 

 

Airbus A321 онгоцыг ашигладаг  нисэхийн компаниуд:

Aegean Airlines Aer Lingus Air Astana Air Berlin Air Busan Air Canada Air China Air France Air India Air Macau Air Mediterranee Air Moldova Alitalia American Airlines Asiana Airlines Atlasjet Airlines Austrian Airlines Avianca Costa Rica Batavia Air BestAir British Airways Cambodia Angkor Air China Southern Airlines Daallo Airlines Dragonair Egyptair Etihad Airways

Eva Air Finnair Free Bird Airlines Gambia Bird Gulf Air Iberia Inter Airlines Iraqi Airways JetBlue Airways Jetstar Airways Juneyao Airlines Kibris Turk Hava Yollari LAN Airlines Lao Airlines Lufthansa Middle East Airlines Mihin Lanka Monarch Airlines Niki Nouvelair Tunisie Novair Onur Air Qatar Airways R Airlines Royal Air Maroc Royal Jordanian Airlines SAS - Scandinavian Airlines

Saudia Sichuan Airlines Sky Airlines South African Airways Spirit Airlines SWISS International Air Lines TACA TAM Linhas Aereas TAP Portugal Thomas Cook Airlines Thomas Cook Airlines Scandinavia Thomson Airways TransAsia Airways Turkish Airlines Turkuaz Airlines US Airways Vietnam Airlines Volaris Vueling Airlines Windrose WOW air Аэрофлот - Российские авиалинии Метроджет Северный ветер Сибирь Трансаэро Уральские авиалинии Ямал

     

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна