Ж.Батзандан гишүүний саналыг ЭЗБХ дэмжлээ

2015 оны 11 сарын 3

 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батзандан ЭЗБХ болон Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд хатуухан банга хүртээж, чадахгүй бол ажлаа өгөөд явахыг үүрэгдсэн билээ.

 

Тэрээр өнөөгийн мөлжлөгийн шинжтэй санхүүгийн системыг үндсээр нь өөрчлөхийг, арилжааны банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд яаралтай оруулахыг хатуу шаардаж байсан.

 

Үүнтэй холбогдуулж Монгол Банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Ардчилсан Намын бүлэг дээр хийсэн мэдэгдэлдээ Улсын Их Хурал  бодлогын дэмжлэг үзүүлбэл арилжааны банкны зээлийг хүүг 10 хувиас доош оруулах боломжтой гэв.

 

Харин өнөөдөр Эдийн Засгийн Байнгын Хороо хуралдаж Ж.Батзандан гишүүний саналыг хэлэлцээд  арилжааны банкны зээлийн хүүг жил бүр 1-2 хувиар дэс дараалалтай бууруулах чиглэлийг  Монгол банкинд өглөө. Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санал ЭЗБХ болон бүлэг дээр дэмжлэг хүлээж байна.