Месси “Реал”-ын эсрэг тоглолтод оролцохгүй

2015 оны 11 сарын 3

Испанийн Ла лигийн 12 дугаар тойргийн хүрээнд “Барселона” клуб заналт өрсөлдөгч “Реал”-тай тулах билээ. Энэ тоглолт ирэх 21-нд болох бөгөөд “Барса”-гийн гол тоглогч Месси энэ тулаанаас өмнө бэртлээ эдгээгээд иргэж ирэхээр эмчлүүлж байгаа ч амжихгүй нь бололтой.

Өвдөгний бэртэл авсан Аргентин тоглогчийн нөхөн сэргээх эмчилгээ бодож байснаас удаан байгаа аж. Тиймээс Каталоны багийн удирдлагууд түүний бэртлийг дахин сэдрэхээс сэргийлж, эрсдэл гаргахыг хүсэхгүй байгаа талаар Sport.es мэдээлсэн байна.

Одоогоор Месси физик эмчилгээний эмч болоод массажистын хяналт дор бага сага бэлтгэл хийж эхэлсэн аж. “Барса”-гийн гол довтлогч 3-4 долоо хоногийн дараа талбайд гарах боломжтой болох юм байна.

Эх сурвалж: /www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна