Валентин Серовын ойн үзэсгэлэн

2015 оны 11 сарын 3

«Валентин Серов мэндэлсний 150 жилийн ойд» нэртэй алдарт зураачийн уран зургийн үзэсгэлэнг 25 мянган хүн долоо хоногийн дотор үзжээ.

Валентин Серовын амьдрал нь зөвхөн хөрөг зургаас бүтдэг гэж ярьдагаас түүний өөр сонирхолтой уран бүтээлийг харуулсан уг үзэсгэлэн урлагийн хорхойтнуудаар зогсохгүй гоо сайхныг дээдэлдэг бүхнийг цуглуулсаар байна.

Москвагийн Третьяковын  уран зургийн музей тэдний хүслийг ойлгон анхаарч,  амралтын өдрүүдийн цагийн хуваариа оройн 21 цаг хүртэл  сунгажээ.

“Серовын үзэсгэлэн нь нүсэр хамт олон хөдөлмөрлөсөн том төсөл юм. Бидний хувьд тэрээр дуртай зураач маань. Бидний хөдөлмөр, хайр шингэсэн ажлыг ийм олон хүн хуваалцаж байгаад нь бид үнэхээр дуртай байна. Үзэсгэлэнгийн эхний долоо хоногт 25 мянган хүн цугларсан тохиолдол бидэнд байгаагүй” хэмээн Третьяковын музейн орлогч дарга Марина Эльзессер сурвалжлагчид ярьжээ. 

Валентин Серов «Вангийн ахайтан Ольга Орлова»

Валентин Серов « Елена Рерихийн хөрөг»

Валентин Серов «Эзэн хаан II Николайн хөрөг»

Валентин Серов. Өөрийн хөрөг

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна