Буудлагын Азийн АШТ-ээс олимпийн эрх олгохгүй

2015 оны 11 сарын 3

Кувейт улсад энэ сарын 1-12-нд болж байгаа буудлагын Азийн АШТ-ээс олимпийн эрх олгохгүй гэдгээ Олон улсын олимпийн хороо албан ёсоор мэдэгдлээ. Тус тэмцээнийг удирдахаар томилогдсон Израилийн иргэн Яир Давидовичид Кувейт улс виз олгохоос татгалзсаны дараа ОУОХ энэ шийдвэрийг гаргажээ. Мөн Кувейтийн Үндэсний олимпийн хороо улс төрийн нөлөөнд автаж, Олимпийн Хартийг зөрчсөн гэсэн үндэслэл энэ шийдвэрийг гаргахад түлхэц үзүүлсэн байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна