&#34МТЗ&#34-ын дэд захирлыг баривчлах тушаал гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

&#34МТЗ&#34-ын дэд захирлыг баривчлах тушаал гараагүй гэв

Гадны иргэнтэй хамтарч залилан хийж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт "Монголын төмөр  зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг сэжиглэн шалгаж эхэлсэн. Өнгөрсөн баасан гаригт түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас гэрээс нь барьвчилж, Зайсан дахь хорих ангид шилжүүлсэн билээ. Тэгвэл Б.Батзаяатай хамт гурван хүнийг цагдан хорьж, байцааж эхэлжээ. Тодруулбал "Монголын төмөр  зам" ТӨХК-ийн хэлтсийн дарга, БНСУ-ын нэг иргэн, нэр нь тодорхойгүй банк бус байгууллагын захирлыг баривчилсан тухай ЦЕГ-аас мэдээллээ. Мөн дээрх хэрэгт холбогдуулан нэр бүхий хэд хэдэн албан тушаалтыг гадуур байцааж эхэлсэн байна.

Зарим цахим хэвлэлээр дээрх хэрэгт хамаатуулан Зам  тээврийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг баривчлах тушаалыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас гаргасан. Гэвч эдгээр этгээдүүд Сингапур, Австралид оргон зайлсан зэрэг мэдээлэл цацагдаж буй. Тэгвэл энэхүү мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэж, худал болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж