ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулган эхэллээ

2015 оны 11 сарын 3

Арваннэгдүгээр сарын 18 хүртэл үргэлжлэх чуулгын хүрээнд тус байгууллага байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэнэ.

 

EPA/YOAN VALAT

 

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын (ЮНЕСКО)  38-р чуулган Францын нийслэлд өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы ажиллагаанд дэлхийн 200 гаруй орны төлөөлөгчид оролцож байна.

 

Чуулганы хуралдааны үеэр тус байгууллагын байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэнэ. ЮНЕСКО дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа байгуулагдсан билээ.

 

"ЮНЕСКО нь хүмүүнлэгийн зарчмыг тараан дэлгэрүүлэх үүднээс байгуулагдсан юм. Далан жилийн өмнөх энэ санаа өнөөдөр ч чухал хэвээр байна. Санхүү, эдийн засгийн тааламжтай нөхцлийг бүтээх нь энх тайвныг хамгаалах баталгаа болж чадаагүй байна. Тиймээс хүмүүнлэгийн зарчмыг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай” гэж ойн баярын өмнө ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова мэдэгдлээ.

 

Улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг өнөөдөр эхлэх юм.

 

ӨДРИЙН ДЭГ

 

Зохион байгуулах хуралдаан дээр өдрийн дэгийн асуудлаар санал солилцоно. Гол хуралдаан нь зэвсэгт сөргөлдөөний үеэр соёлын өвийг хэрхэн хамгаалахтай холбоотой юм. Пальмира хотын “Ялгуусан ялалтын хаалга”-ыг устгахад буруутай “Исламын улс”  террорист бүлэглэлийн дайчдыг Олон улсын эрүүгийн шүүхээр шүүлгэхийн төлөө ЮНЕСКО зогсох болно гэдгийг Бокова мэдэгдлээ. Түүхэн дурсгалыг устгахыг цэргийн гэмт хэрэгтэй адилган үзэх ёстой гэж хатагтай Бокова үзэж байна.

 

Чуулганы хуралдаанаар “Боловсрол-2030”, “Хүн ба биосфера” гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар ярина. 2011 онд ЮНЕСКО Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн учир санхүүжилтээ зарим орнууд зогсоосон байна. Өөрийн төслүүдээ хадгалан үлдэхийн тулд  тус байгууллага донорын тусламжинд хандсан юм. Үүний тулд тусгай санг байгуулж байгаа юм. Хамтын нөхөрлөлийн  байгууллагын системд ЮНЕСКО нь коммуникацийн  хөгжлийн олон улсын хөтөлбөрийг явуулдаг. Тэр шугамаар тус байгууллага 1,7 мянган Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийн төслийг ивээн тэтгэжээ. Түүнийг мэдээгээр 2006-2013 онуудад  мэргэжлийн үүргээ гүйцэтгэж явсан 600 орчим сэтгүүлчид амь үрэгдсэн байна. Сэтгүүлчдийг хамгаалах явдлыг тус байгууллагын чухал үүрэг гэж Бокова мэдэгджээ.

 

БАЙГУУЛЛАГЫГ БИЙ БОЛГОСОН НЬ

 

ЮНЕСКО байгуулагдсаныг албан ёсоор 1945 оны арваннэгдүгээр сарын 16-нд. ЮНЕСКО-гийн албаны хэл нь франц, орос, англи, испани, араб, хятад хэл юм. Өнөөдөр тус байгууллага 195 байнгын бүрэн эрхт гишүүн орон ба есөн ажиглагч орнуудыг нэгтгэдэг.

 

© ИТАР-ТАСС/ Сергей Фадеичев

 

Ирина Бокова одоо ЮНЕСКО-г толгойлж байна. Хатагтай 2009 онд Ерөнхий захирлаар сонгогджээ. Байгууллагын түүхэнд анхны эмэгтэй тэргүүн болсон юм. Тэрээр 2013 онд дахин энэ тушаалд сонгогджээ. Үүнээс өмнө тэрээр Болгарын Гадаад хэргийн сайд, Францад суугаа Болгарын Элчин сайд байлаа. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн байна. Тэрээр олон улсын энэ байгууллагын  ажлын бүх хэлээр ярьдаг.

 

ЮНЕСКО-гийн  төв байр нь Парисийн VII тойргийн Фонтенуа талбайд байрладаг. Сена мөрний эрэг дэх энэ орчин үеийн цогцолборыг 1958 оны арваннэгдүгээр сарын 3-нд нээжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна