Ким Чен Ун шинэ пуужингийн туршилтыг ажиглав

2015 оны 11 сарын 3

 

БНАСАУ-ын лидер Ким Чен Ун фронтын баруун хэсэгт Агаарын довтолгооноос хамгаалах  анги нэгтгэлд сайжруулсан пуужин харвах ажиллагааг хянажээ. Хээрийн сургууль нь Агаарын довтолгооноос хамгаалах хүчний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна.

 

“Агаарын довтолгооны эсрэг өнөөгийн шаардлагыг хангасан шинэ пуужингууд бүтээж, агаарын ямар ч довтолгооноос хамгаалахад бэлэн байх” үүргийг Ким Чен Ун өгсөн тухай Хойд Солонгосын цахилгаан мэдээний агентлаг дамжуулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна